2007-11-27,21:16

хэн нэгэнд хэрэг болуузай гэж...

 

Манайд эмнэлгийн үйлчилгээ үйлчлүүлэгчиддээ хэр зэрэг  хүрдэг вэ?

Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаарх стандартуудыг мэддэггүй болхоороо иргэд бид чанартай үйлчилгээг түргэн шуурхай авч чаддаггүй юм байна.

Хэрвээ бид сайн үйлчилгээ авъя гэж бодвол доорх 7 эрхийг мэдэж байх, Эмнэлгийн байгууллагын зүгээс эдгээр 7 эрхийг хангаж байх шаардлагатай байдаг байна.

1 Мэдээлэл авах эрх

2. Тусламж үйлчилгээ авах эрх

3. Сонголт хийх эрх

4. Аюулгүй үйлчилгээ авах эрх

5. Нууцаа хадгалуулах эрх

6. Хүндэтгүүлэх, санал бодлоо илэрхийлэх эрх

7. Тусламжаа үргэлжлүүлэн авах эрх ордог байна.

Мөн Эмнэлгийн байгууллагын зүгээс Ажилчдын 3 хэрэгцээг хангаж чадаж байвал бид бүүр ч илүү сайн үйлчилгээг хүнд суртал, зардал чирэгдэлгүй авч чаддаг болноо.

3 хэрэгцээ:

1. Дэмжлэг, удирдлага ба зохион байгуулалт

2. Мэдээлэл, сургалт хөгжил

3. Хангамж, тоног төхөөрөмж, дэд бүтэц ордог байна.

Дээрх 7 эрх, 3 хэрэгцээ нийлээд Үйлчилгээний чанар болдог байна.

Эмнэлгийн байгууллагуудаар  зогсохгүй үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үйлчилгээгээ хурдан шуурхай үзүүлэх Чанарын баталгаа гаргаж, сайн, шуурхай үйлчилж чадаагүйнхээ төлөө Нөхөн төлбөр ч өгч сурах хэрэгтэй юмшиг.

Иргэний бүртгэл мэдээллийн алба ч гэсэн дээ танд бид  20 минут үйлчилнэ, хэрэв амжихгүй бол та цаг зав гаргаж, хөдөөнөөс зардал төлөөд, ажлаа орхиод энд ирснийхээ төлөө нөхөн төлбөрөө аваарай гэж  хэлж сурах хэрэгтэй байна. Хэрвээ тэгэх юм бол тухайн байгууллагын ажилчид яаж хурдан шуурхай үйлчилж, цаг ашиглах вэ гэж л бодож,  сэтгэж,  ажиллаж эхлэнэ шд. Тэгээд ч хөдөлмөрийн бүтээмж дээшилж, үйлчлүүлэгчид бухимдахгүй, гомдол гаргахгүй, хөдөөнөөс ирсэн хэн нэг нь хэдэн төгрөгөө баран байж хэд хоногоор оочер хүлээн зогсохгүй, ажилчдын ч цалин урамшуулалтай нь холбоод өгчвөл бүүр ч хаа хаанаа сайжирмаар л даа.

За тэгээд хэн нэгэнд хэрэг болуузай гэж бичлээ дээ. Гэхдээ товчилчлоо

 

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 501

Сэтгэгдэл:

сэтгэгдэл
Наад эрхүүдийг чинь мэдлээ гээд ч нэгдсэн эмнэлгүүд тэгж төгс үйлчилж чадахгүй байхооо бидэнд/харин танилтай бол талын чинээ гэж... эсвэл мөнгө/

Харин тэр харилцагчийн үйлчилгээний чинь талаар боддог бол бодохоор л болсон дог тэр төрийн өмчит команиуд болон төрийн үйлчилгээний байгууллагууд эмнэлэг эн тэр болч харилцагчийн үйлчилгээгээр хах түүүүййййй болсондооооо. Тэр нөхөн төлбөр авах талаар яригдвал ч битгий сулиар гэнэ биз.
Бичсэн: mongolxvv хэзээ: 18:45, 2007-11-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
мээдкуу
Бичсэн: g84 хэзээ: 15:38, 2007-11-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
уймраа болоод, ямар нэр өгдийм билээ гэж бодож байгаад л бичээд орхисийн. Ямар нэр өгөх үү? засаад орхий. уг нь бол хүнд хэрэгтэй байх гэж бодоод санаа аваасай гэж бичсийн, зарим нэг нь мэддэг ч байж болох юмаа.
Бичсэн: shine хэзээ: 14:57, 2007-11-28 | Холбоос | |
Сэтгэгдэл
chi chini yun sonin garchigogdiim dee
Бичсэн: g84 хэзээ: 14:44, 2007-11-28 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)