Бидэнгүйгээр бидний амьдралыг бүү шийдээ гэж..
сайхааан гэж..............ингэж нэг блогруу ордог юм байжэээ гэж.Ердөөсөө зав гаргаж чадахгүй байлаа.
Ажлын шаардлагаар 2015 он хүртэл аймаг хөгжүүлэх төлөвлөгөө, тамгын газрын 2008 оны хэтийн төлөвлөгөөг нь олж авах гэж бөөн юм болов. Доод шатны албан тушаалтнаас нь дээдэхийг нь хүртэл явав хөөрхий гэж. Нэгэн хэлтсийнх нь даргыг өнгө гэсийм болхоор нь яваад орсон чинь харин надад юу ч байхгүй дээд даргаас авна гэсийм бол тэрнээсээ ав гэдэг байгаа.
Өөрөө зохих ёсны нэгэн томоохон хэлтсийнх нь дарга нь байж яааж ажлаа хийдэг байнаа. Ядаж л 2008 оныхоо төлөвлөгөөг харж цаашдын ажлаа төлөвлөдөг баймаар юм. Компьютерт чинь ч байхгүй юмуу би хуулаад авчий гэсэн чинь юу ч байхгүй, байсан бол чамд өглөө гэдэг байгаа.. таарсан ч амьтан бол доо.
Заа тэгээд дээд дарга дээр нь орлоо.. яах гээд байгаам. юу хийх гээд байгаам.. бөөн асуултаар бөмбөгдөөд өгдөг байгаа. Төрийнхөн хийх ёстой юм, хийх ёсгүй юмаа ялгаж мэдэхгүй байгаа болхоор та бүхэнд төр ийм ийм ажил хийх ёстой гэж сургалт явуулах гэж байгаа юм, тэгээд сургалт явуулах багш маана танай төлөвлөгөөтэй танилцаж орон нутагт тохирсон хичээлийн төлөвлөгөө гаргах гээд байгаам л гэлээ.
Гуйж байж 2008 оных нь төлөвлөгөөг авав. Тэгсэн энэ төлөвлөгөө нь цэв цэвэрхэн хэзээ ч хүний гар хүрч танилцаж байсан шинжгүй 100-д хуудастай, сайхан хавтастай материал байна, би гэж хүн хуулбарлаж авах гэж хиртэй гараараа бариад заваан болгочихвийй гэж их л хичээв. Тамгын газрынхан юу харж яааж ажлаа хийдийм болоо гэж ирээд л өрөөндөө бөөн бухимдсан юм жаал суув даа. Нөгөө 2015 оных нь ИТХ-д байгаа гэж байнаа. 2015 оны төлөвлөгөөг мөнгө төгрөгийг нь төлж байж эрдэмтэн, мэргэдээр хийлгүүлсэн гэнээ. Уг нь нэг талдаа сайн л юм, эрдэмт мэргэд ухаантай юм болхоор бид мэтийн хөдөөнийхний амьдарч байгаа орчин нөхцлийг мэдээд , тэр олон жилд танай аймгийнхан тэгж хөгжих ёстой гээд их сайн төлөвлөгөөг хотод сууж байгаад боловсруулсан юм байхаа.
Уул шугамандаа бол БИДЭНГҮЙГЭЭР, БИДНИЙ АМЬДРАЛЫГ БҮҮ ШИЙД гэдэг үгийг хэн нэг нь мэддэг байсан бол Орон нутагт амьдарч байгаа бидний санаа бодлыг сонсож, хамтран төлөвлөгөө боловсруулсан бол үнэн сайн төлөвлөгөө гарах байсиймаа..... гэж. Хэдий бидний оролцооогүйгээр тэр төлөвлөгөө гарсан ч гэсэн бид уншиж танилцах эрхтэй л баймаар юм. Иргэдэд нээлттэй байлгаж болдгүйл юм байлгүй.
Сэтгэгдэл:
he he busad humuus yaj tulubluguu gargadagiig buu medee. bi lab buten jileer onii suuld gargadag ireh jiliinhee tulubluguug. Hereb surgalt seminar gej yribal naiziigaa uriarai daa. bi ochiod tsaaduuliin chin tarhiig ugaagad ajil hiideg bolgood ogie?
he he
ерөөс хүн юугаар баян түүгээрээ дайлнаа гэж үг бий
хоёул эрдэнэсантад сансарын нисгэгч Гүрээ ахын Сансар гээд баг, баргиадын тэнд байдаг баруун таван аймгийн замын гуанзууд дээр уулзая. харин одоо цагт мөнгө л байж байвал чи бид хоёрт мах гурил хэрэггүй болж дээ....
надад гурил байна, чамд мах байгуул 2-лаа замын дунд Эрдэнэсант дээр уулзаад, тэндээс ус, давс авчаагаад бантангий нь хийгээд өгье дөөөө ээ гөөлгий эвий эвий.....биеээн бод хүү минь ээ
Цоомоо хэдийд ирэхийм бэ, ирэх болтол чинь тархи өлсөөд байнаа. унших номоо дуусах гээд, эндээс ологтой нь олдохгүй нэг тиймэрхүү л байна даа..дахиад өөр юмаар цэнэглэх гэсэн цэнэг олдохгүй байнаа....баахан гомдоллов.sorry
талархлаа чамдаа ч гэсэн амжилт хө
шартсан толгойгоор сайхан уншилаа
үхлээ, алив Шинэ надад нэг бантан...