2007-12-06,14:30

Тоглоомын хүүхэлдэй болгох гээд байхийн..

Тоглоомын хүүхэлдэй юмуу хаашаа юм бид нар

Жил болгон зохион байгуулдаг орон нутгийн хөгжлийн төлөө Нутгийн захиргаа, Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын 3 талт түншлэлийн зөвлөгөөнөө зохион байгуулах гэсэн чинь манай төрийн байгууллагынхан нэг өдөр нь сайхан зан гаргаад хийе гэж зөвшөөрөх юм. Зөвшөөрөхөөр нь ажлаа хийгээд урамтай нь аргагүй ханцуй шамлаад орхоор маргааш нь зөвшөөрөхгүй ээ гээд л. За за тэгвэл зохион байгуулахаа больё гэхээр үгүй ээ хийнэ гэхийн. Ямар тэдэн шиг төсвөөс цалинжаад бэлэн цаас бөглөөд суудаг биш бид чинь бас хийх гэсэн олон ажлынхаа хажуугаар л  зохион байгуулах гэж байгааг ойлгохгүй юм.

Сургалт энэ тэр хийснээс хойш төрийн байгууллагынхан шинэчлэгдэх хэрэгтэй, хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг овоо гайгүй ойлгосон байна гэж бодож байсиийн. Санхүүжилт өгөөд л, харьцаа хандлага нь овоо гайгүй өөр болоод байна гэж бодсон чинь харин худлаа жүжиглэж байгаамуу хаашаа юм.

Ёстой л хоёр нүүр гаргаж байгаа байх даа, сонгуулийнхаа шоуг бидний ажлаар далимдуулж хийвэл ард иргэддээ сайн нэр авна гэж горьдож байгаа байх л даа гэж.

за даа ямартай ч хийх ёстой бэлтгэл ажлаа хийх гээд хотруу гарлаа.

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 497

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)