2008-05-28,09:34

үнэн гэж байдийн болуу?

Монголд үнэн гэж байдаг бол одоо л нэг харах гэж байна. Нэг найз маань хүүхдийн үдийн цайг хотын мэр, боловсролын дарга нар хувааж идэж байна гэж бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүхэд дуудагдаж ялагдсан гэж би дээхэн үед бичиж байсан даа. Энэ талаар төвийн хэвлэл мэдээллээр ч шуугиад авсан. Харин өчигдөр мань хоёр нөхрийг хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар нуусан учраас хуулийн дагуу арга хэмжээ авах тухай албан бичиг холбогдох удирдлагуудад ирсэн байхийн. Хуулиндаа ... санаатайгаар нуун дарагдуулсан бол халах, огцруулах, түдгэлзүүлэх... гэсэн заалттайн билээ. Одоо орон нутгийн удирдлагын зүгээс ямар шийдвэр гарахыг хүлээж сууя даа, үнэн гэж байдийн байна уу? үгүй юу?
Гэтэл өнөө өглөө орон нутгийн телевизийн мэдээгээр хотын мэр маань хөрөнгө орлогоо нуугаагүй гээд канондсон бичиг үзүүлж байхийн, авилгатай тэмцэх газрын бичиг дээр тэр хэсэг нь хоосон байхийн. Хотын мэр үнэн яриад байна уу, авилгатай тэмцэх газар үнэн яриад байна уу. Хэвлэл мэдээллийнхний авсан эх сурвалж  нь бодит биш байна уу, Алинд нь итгэх болж байнааа. Үнэн гэж байдийн бол алган дээрээ тавиж байгаад эргүүлж тойруулаад харчаад өгчихсөөөн..

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 571

Сэтгэгдэл:

ээ дээ хүүминь юу л болдоо ... энэ хэрэг
Бичсэн: g84 хэзээ: 12:18, 2008-06-08 | Холбоос | |
үнэн гэж байгаа, байсаар ч байсан, байх ч болно..
Эрхэм хүмүүс нь үүнд эргэлзээд эхэлвэл үнэн үнэнгээсээ алга болох бизээ..
Бичсэн: bayasum хэзээ: 13:39, 2008-05-28 | Холбоос | |

сануулсанд баярлалаа хө, удахгүй сольноо за.

Бичсэн: shine хэзээ: 13:00, 2008-05-28 | Холбоос | |
Үнэн гэдэг чинь мөнгөтэй хүний түрийвчинд байдаг болсон шүү дээ хөө winking Joke Гайгүй байхаа дэмжиж байгаа шүү.
Чи энэ блогийнхоо загварыг нэг соличихвол уг нь...
Бичсэн: xvv хэзээ: 12:56, 2008-05-28 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)