2008-03-28,06:26

галзуу хүний өдрийн тэмдэглэлээс..

Монголын залуучуудын холбоо гэж олон мянган залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн нэгэн томоохон байгууллага байдаг даа. Салбар бүр нь аймаг, сумд, дүүргүүдэд байдаг. Манай эндхийн салбарын тэргүүлэгч залуучууд нь ху намын харъяат залуучууд нэг ёсондоо "нэг сумаар хоёр туулай буудна" гэгчийн үлгэрийг сайн үзүүлдийн.Нэг болхоор МЗХ-ын тэргүүлэгч, нөгөө болхоор  АСЗХ-ын тэргүүлэгч олон холбооны тэргүүлэгч гишүүн байх ёстой гоё байдаг байх даа хихихи.зааааз үндсэн санаанаасаа хазайчлаа, ямар муулах гэсэн биш бас атаархсан биш хмм 
Манай аймгийн МЗХолбооныхон 29-30-ны өдрүүдэд "Өвөрхангай аймгийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр/2008-2023/" -г боловсруулан бүх сумд, аймгийн төвийн төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын залуучуудын төлөөллийг оролцуулан батлахаар залуучуудын чуулган зохион байгуулах гэж байна гэсэн албан бичиг ирэвээ хөөрхий. 
Тэр бичгийг нь аваад л нүд маань гялалзаад, шүд маань яралзаад   хихихи, хэлэх үг маань урсаад л  хихихи утасруугаа гүйнэ биддээ, 9632000-гээд л:
-байна уу?
-байна, хэн бэ?
-аан, шинэ байнаа
-юм асууя, завтай байна уу?
- тэгээ тэг
-Хөгжлийн хөтөлбөр чинь бэлэн болсон бол авч болохуу? төсөлтэй нь танилцъя?
-арай гараагүй байгаа, бид нар хийж л байна
-санаа оноог нь авдаггүй юмуу?
-5 дахьд бүртгэхээрээ тараана
-аан, за бэлэн болохоор нь авъя даа
-диййд дийд тасрав
нэг иймэрхүү хариу сонсоод өрөөнийхөө хэдтэй ярьж өгнө шд, Үндсэн санаа нь зөв юм, манай залуучууд овоо сэрж байгаа нь олзуурхууштай энэ тэр гээд л. Тэгснээ л хөөе таминь та нар ер нь телевиз, fm-р Хөгжлийн хөтөлбөр боловсруулж байгаа тул, залуучууд та бүхэн өөрсдийнхөө санаа бодлыг өгнө үү гэсэн зар мэдээ, сураг ажиг сонссон уу?... өө үгүй, үгүй юу ч сонсоогүй гэж ирээд л ярив даа бид.
Тэгснээ л ер нь энэ аймгийн энэ олон залуучуудын асуудлыг зохион байгуулж байгаа хэдхэн хүн мэдээд Хөгжлийн хөтөлбөр боловсруулчиж байгаам байхдаа, / яг нөгөө 2015 он хүртэл аймаг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр шиг/ залуучуудын санаа оноог нь сонсдоггүй юм байхдаа, чуулганд ирэх хүмүүсийн бүрэлдэхүүн бүгдийг төлөөлж чадах болуу гээд л... Бидэнгүйгээр бидний асуудлыг бүү шийдээ гэж үг мэддэггүйм байхдаа гэх зэргээр бухимдаад л. Тэгвэл Чуулган дээр нь хэдхэн минутын илтгэл тавья хөтөлбөр нь арай гараагүй байх хэлээтэх гээд л... яахав.. утасдаад асуулаа хөтөлбөр нь аль хэдийн гарсан гэхдээ боломж байна уу судалъя... ингэж хэлнэ гэдгийг мэдэж байсийн болохоор ойлгомжтой. 
Яагаад гэвэл бид Иргэний нийгмийг төлөөлж оролцох учраас гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр нэг л жийрхээд байгаа байлгүй дээ, ямар янзтай чуулган болохыг ч төсөөлж л байна. Гэхдээ бид нэгэн төлөвлөгөө боловсруулж орох санаатай бэлтгэж  байгаа, ямар болж өнгөрсөн талаар дараа бичнээ. 
галзуу хүний өдрийн тэмдэглэл...

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 636

Сэтгэгдэл:

Хүлээж байяөө... ярзайтал инээх
Бичсэн: luna хэзээ: 21:08, 2010-06-30 | Холбоос | |
hehe
yu ch yumdee medku
Бичсэн: donika (зочин) хэзээ: 10:08, 2008-05-19 | Холбоос | |
zaluuchuudiin baiguullagiig namiin hariyallaas gargah yumsaan. tehgui geed edniig sanhuujuulj zaluuchuudluugaa horongo hayah hun garahgui l dee. nogoo hed ni ch oligtoi yum hiihgui. haaya jagsana. namiin gar hol yum chini argagui sh dee. tednii hajuud muuhan helnii kurs hamaagui ih yum zaluuchuudad ogch baigaa baih daa.
Бичсэн: tagtaa хэзээ: 01:34, 2008-04-06 | Холбоос | |
МЗХ, АСЗХ гэдэг чинь угтаа бол нэг л байгууллага. Социалист Залуу Луйварчдын байгууллага байхгүй юу.
Бичсэн: Ariga хэзээ: 10:41, 2008-03-28 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)