2008-02-22,18:18

Тэжээвэр..

 

Яс горьдсон нохой, тэжээвэр хурга гээд л олон үг байдаг даа заримыг нь санахгүй юм. Эдгээр амьтад заавал ч үгүй хэн нэгэн хүний хаяж өгсөн, эсхүл бэлдэж амруу нь цутгасан хоолыг л иддэг. Нохой хуцаж хүнрүү дайрвал эзэн нь хоол хаяж өгөөд  дуугүй болгоно, хурга майлаад хүрээд ирвэл сүүг нь өгөөд  дуугүй болгоно. Эдгээр амьтдыг  тэжээдэг хүн нь байхгүй бол зарим нь үхнэ, зарим нь өлсгөлөн ходоодондоо хоол олж идэхийн тулд гуринхлаад л тэнэж өгнө.  Нийтдээ бол тэжээвэр амьтад.

Залуу гэр бүлийн мөнгө,  халамжийн шугамаар өгч байгаа зарим мөнгө / чухал хэрэгтэй гэж үзсэн ахмадууд, хүүхэд, жирэмсэн эхчүүд гэх мэтийг илгасий/ энэ бүхэн нь биднийг яг л амаа ангайгаад байж бай хоолыг чинь би шидээд өгч байя гэсэнтэй агаар нэг мэт. Хөдөөний нийт иргэдийн бодол  сэтгэхүй олон хүүхэд төрүүлж хүүхдийн мөнгөөр амьдрах, эсхүл хурдан хүнтэй сууж 500.0 авах  /дээр нь эх орны хишиг нэмэгдэнэ/ иймэрхүү бодлоор  сэтгэн амьдарч байгаа нь худлаа биш. Яг л яс горьдсон нохой шиг, гуйлгачин, ядуу амьдралдаа бид дуртай юмдаа. Яагаад ийм болоод байнааа, эрхэм эрх мэдэлтнүүд, төрийн түшээдийн барьж байгаа бодлого нь  биднийг  дуугаруулахгүй, тэмцүүлэхгүй, сэрээхгүй байхын тулд бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, алгаа тосоод дээшээ хараад л байлгаж байх санаатай. Зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэгчээр  эцсийн эцэст ямар аргаар яаж хуурах вэ гээд л хороо найруулж гүйгээд л…..  нүдээ нээгээд хараасай,,   Энэ бүхэн эцсийн эцэст юунд хүргэж байна вэ  яаааг дээрх шиг Тэжээвэр амьтан болгож байна. Тэжээвэр амьтан болохгүй гэсэн нэгийгээ араа шүдэндээ зуугаад хэдэн талаас нь өмлөөд л…

Дээдсүүд маань манийгаа хөөрхөн хуураад л, бид ч хэдэн бор төгрөгөнд нь хууртагдаад л хэдий болтол ийн амьдрах юм бол доо….ёооё толгой өвдчихлөө. my idea

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 478

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)