2008-02-16,12:49

Эм нь ч хор, ус нь ч хор

Өвдөж л болохгүй нь гэдгээ дахиад л бичие дээ. Манай аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төв дээр бид төсөл хэрэгжүүлэх явцад үйлчлүүлэгчдээс авсан судалгааны дүнгээр нийтийн цэвэр усны шугамд холбогдох гэсэн санал маш их   гарч ирсэн юм. Түүний дагуу ноднин 8 сард бид нийтийн цэвэр усны шугамд холбуулах нөлөөллийн ажлыг хийн цэвэр устай боловоо./сантехникийн хувьд бэлэн байсан юм, ашиглагдахгүй удсан болохоор ус алддаг/ Урьд нь эмнэлгийн хажууд байдаг гүний худгаас эмнэлэгээ усаар хангадаг байсан бөгөөд тэр ус нь ахуйн хэрэглээнд л хэрэглэгдэх болохоос хоол, хүнсэнд ашиглаж болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй байсан, бид ч шинжилгээнд өгч шинжлүүлэхэд хатуулаг нь 10%-с дээш гарсан. Гэтэл саяхнаас хуучин худгийн усаа шахаад байнаа гэсэн мэдээ аваад эмнэлэг дээр очиж байдалтай танилцсан чинь ..ээ бүү үзэгд гэж өглөө ус буцалгагчаа цэвэрлээд ус хийсэн чинь ийм байна гээд үзүүллээ.

аймаар, бүүр өвчтөндөө өгдөг эм даруулах шилтэй ус нь хүртэл ийм.

Өвчнөө эдгээж гарах биш харин ч бүүр их өвчин авч эмнэлгээс гарч байна. Зөвхөн ус ч биш эмнэлэгээс шалтгаалах олон өвчин авч гарч байнаа, судалгаа хийх тусам, эмнэлэгийн ажилтай танилцах тутам өвдөж л болохгүй нь ээ л гэж хувь хүний хувьд бодож байна. Тэгээд ч эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах гэдэг бидний баталгаа алга болж дээ. Идэх хоол, уух ус, өмсөх хувцас, амьдрах гэр орон, гадаа гудамжинд ч баталгаа алга. Энэ талаар бид байгууллагаас гаргадаг сонин, орон нутгийн телевизээр иргэдэд мэдээлж байгаа бөгөөд холбогдох хүмүүс нь арга хэмжээ авах байхаа.

Бусад аймаг орон нутгийн эмнэлэгийн байгууллагуудын хувьд ямар байдаг юм мэдэхгүй. Манай энд л иймэрхүү байна.Дархан явж эмнэлэгтэй нь танилцахад манайхыг бодвол аж ахуйн асуудлаа бүрэн зохицуулж чадсан юм байна лээ. Аж ахуйн ажилтан эгчийн ажилтай танилцахад манай аймгийн хүн байсан бөгөөд ажлаа 10 хуруу шигээ мэддэг, ажилтнуудаа ч хайрлаж, ажиллуулж чаддаг эгч байсан. Нутгийн хүн юм болохоор эндээ авчраад эндхийн хэдэн хүнийг ичтэл нь ажиллуулах юмсан гэж бодож л байлаа.  Хавраас Дорнод явж Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй нь танилцаж бүүр их харьцуулж үзнэ гэж бодож байгаа.

Манай төслийн зорилго нь эмнэлэгийг сантехник, устай холбох асуудал байгаагүй бөгөөд зөвхөн иргэд өөрсдөө стандартын дагуу шаардлагатай эмчилгээ, үйлчилгээгээ аваад гарч байх асуудал байсан. Урьдчилсан судалгааны дүнгээс шалтгаалаад энэ ажлуудыг заавал хийх болсон билээ.

бичсэн: shine төрөл: бодсоноо л эрээчсийн | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 745

Сэтгэгдэл:

Тиймээ эрүүл мэндээ гамнахаас эрхэм сонгол алга гэж. Өвдснийхөө дараа тарчилж байхаар урьдчилан сэргийлэх л хэрэгтэй байгаам. Даанч хувь хүнээс хамаарахгүй зүйлүүд бас байна шүү дээ тээ?
Бичсэн: gereltuya хэзээ: 20:19, 2009-08-23 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)